2021.03.23

Б.Саранчимэг: Жендерийн хуулийн хэрэгжилтэд УИХ-ын хяналт хангалтгүй гэдэг дүгнэлтийг хэрхэн хийсэн бэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг сонслоо.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Жендэрийн хуулийн хэрэгжилтэд УИХ-ын хяналт хангалтгүй гэдэг дүгнэлтийг хийжээ. Ямар шалгуураар энэ дүгнэлт гардаг вэ? Хяналт сайжруулах тал дээр ямар зөвлөмж өгөх вэ? Нийгэм эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш байдлын талаар ярьдаг цаашдаа байгаль орчны хүрээд анхаарч үзэх хэрэгтэй байгаа. Байгаль орчны жендэрийн стратеги тусгагдсан ч хэрэгжилт тааруу байгаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сонсъё. 

Жендэрийн Үндсэний хорооны дарга Т.Энхбаяр:

УИХ хангалтгүй байна гэсэн хураангуй тайлан гарсан. Энэ хууль хэрэгжээд 10 жил гаруй болсон.Үр дүнгийн судалгаа хийсэн. Хоёр жил тутамд хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж энэ чиглэлээр Засгийн газарт чиглэл өгдөг. Үүнийг яригдаагүй гэдэг асуудлаар УИХ-ын хяналт хангалтгүй гэж дүгнэсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn