О.Цогтгэрэл: Гишүүдийн оролцоог хангасан нам болгоно
2021.03.29

О.Цогтгэрэл: Гишүүдийн оролцоог хангасан нам болгоно

УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр /2021.03.29/ хуралдаж,  10 их наядын хөтөлбөрийг шүүмжилж, жилийн өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наядын тайланг тавих ёстойг шаардлаа.

АН-ын даргын сонгуулийн талаарх мэдээллийг мөн өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: 

АН-ын даргын сонгууль товлосон цаг хугацаандаа амжилттай боллоо. Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд танилцуулсан. АН-ын даргын сонгуульд  өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээс хамгийн их санал буюу 54.6 хувийн саналаар О.Цогтгэрэл сонгогдлоо.

АН-ЫН ДАРГААР СОНГОГДСОН О.ЦОГТГЭРЭЛ:

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АН-ын дотоод сунгаа үргэлжиллээ.  АН-ын нийт  74908 гишүүний 55 орчим хувь нь надад саналаа өгсөн байна. Итгэж найдлага хүлээлгэсэн эрхэм гишүүддээ баярлалаа.  Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Амаргүй гэдэг нь гадна талдаа цар тахалтай, дотор талдаа хоёр тамганы хэрүүл гээд олон хүнд нөхцөл байлаа.

Нийгэмд АН-ын орон зай хаана байна вэ гэдгийг иргэд биднээс шаардаж байгааг сурталчилгааны хугацаанд мэдэрлээ. АН үзэл баримтлалдаа бат зогсох ёстойг биднээс шаардаж байна. Хоёрдугаарт,  АН дотооддоо гишүүдээ оролцуулдаг нам болохгүй бол гишүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангаж чадахгүйд хүрнэ. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно.