“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 65 иргэн гомдол ирүүлжээ
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 65 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 54, чатботод 4, ибаримт апликэйшнээр 7 гомдол тус тус ирсэн байна.
Үүнээс 45 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 16 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 4 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна. Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 4, худалдаа үйлчилгээ 5, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 13, харилцааны холбоо 16, СӨХ 1, НӨАТ 4, цахим, худалдаа, үйлчилгээ 1, хөдөлмөр, нийгмийн халамж 3, эрүүл мэнд 2, бусад асуудлаар 16 гомдол байна.
Ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжтэй холбоотой, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банк, банк бус санхүүгийн байгуллага болон ломбардтай холбоотой, бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээнээс чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон, буцаалт хийж чадаагүй.
Замын-Үүд хилийн боомтоос ачаа тээвэр, карго үйлчилгээний үнэ тариф нэмэгдсэн, худалдаа үйлчилгээний газруудын харилцаа хандлага мөн нөөцийн махыг зориуд хомсдол үүсгэж хэрэглэгчид зарахгүй байна гэх гомдлууд тус тус ирсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn