Хаврын чуулганаар өршөөлийн хуулийг хэлэлцэгдэж болно
Хаврын чуулганаар өршөөлийн хуулийг хэлэлцэгдэж болно Энэ намрын чуулганаас иргэдийн хамгийн их хүлээж байсан хууль бол “Өршөөлийн тухай хууль” байсан гэж болно.
Гэсэн хэдий ч энэ чуулганаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцсэнгүй. Ингэж их дунших болсон шалтгааныг хэвлэл мэдээллээр хоёр нам энэ хууль дээр зарчмын зөрүүтэй байгаатай холбоотой хэмээн хэмээн тайлбарлах болсон.
Одоогоор өршөөлийн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүдийн бичсэн хоёр хуулийн төсөл байгаа юм. Нэг нь долдугаар сарын нэгний үйл явдалд оролцсон бүх хүнийг өршөөх гэсэн. Харин хоёрдох нь зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөх нь зүйтэй гэсэн утга агуулагтай байгаа юм.
Өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэвлэлийнхэнтэй уулзахдаа энэ талаар тайлбар хийсэн юм. Тэрээр хэлэхдээ дээрх хоёр хуулийн төсөл хоёулаа зохих журмын дагуу УИХ-д өргөн баригдаагүй байгаа гэлээ. Мөн Өршөөлийн тухай хууль ирэх хавар УИХ-өөр хэлэлцэх асуудлуудын жагсаалтад ороогүй байна. Гэхдээ 3 сарын 20-ны өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ –ын захирамжаар дараалалд оруулж болох юм байна.
Өршөөлийн тухай хууль хэдийгээр энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэгдээгүй ч хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой юм байна.
Мөн одоогоор УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх шаардлагтай асуудлын 20 хувийнх нь төсөл бэлэн байгаа гэнэ.