2021.05.31

Х.Болорчулуун гишүүн тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо ажиллаж байгаа.

Тэрээр Дорнод нутгийн алдарт ээжүүддээ Эх үрсийн баярын өдөр одонг нь гардуулж өглөө.


Мөн Улсын аварга малчин Д.Пүрэв ахайн шагналыг 

Тэрээр Дорнод аймгаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлстэй танилцлаа.

Тус аймгийн музейд хадгалагдаж буй Дорнод аймгийн нутгаас илэрсэн түүх, соёлын олон үеийг хамарсан газраас олдсон олдвор, эд зүйлстэй гишүүн танилцлсан. Тэрээр “Түүх соёлын эдгээр олдворууд нь алтнаас ч үнэ цэнэтэй зүйлс байна” хэмээн дурдаж энэхүү судалгаа шинжилгээний ажилд бүх талаар дэмжин туслаж ажиллахаа мэдэгдлээ.

Х.Болорчулуун гишүүний хувьд саяхан тойрогтоо  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт ажилласан. 

Ингэхдээ амлалт хүлээлт дагуулсан Чойбалсан-Хавиргын 130 км авто замыг 2-3 н жилийн дотор Улсын төсөв болон бусад эх үүсвэрээр  барьж дуусгах талаар болон Чойбалсан хотын 3-р багт барих 1800 айлын орон сууцны дэд бүтцэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг Улсын төсвөөр санхүүжүүлж Дорнодын барилга бүтээн байгуулалтад дэмжлэг  үзүүлэх, Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөл, Нисэх буудлыг Олон улсын 4С зэрэглэлд шилжүүлэн өргөтгөх зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлэх талаар асуудлуудыг газар дээр нь шийдвэрлүүлсэн билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn