2021.09.22
Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засварын ажил ирэх сард дуусна
Япон улсын ЗГ-аас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 400 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар 17-р цэцэрлэгийн засвар өргөтгөл болон тоног төхөөрөмжийг сайжруулан шинэчлэхээр болсон билээ.
Өнгөрөгч хавар Япон улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяашитай Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал, Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч Д. Оюунцэцэг нарын хамтаар уулзаж, уг гэрээг байгуулж байсан. Гэрээний дагуу хүрээнд өнгөрсөн хугацаанд "Хунт Улз" ХХК цэцэрлэгийн засварын ажлыг хариуцан гүйцэтгэж, ирэх сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа таатай мэдээлэл авлаа. Цэцэрлэгийн засвар, тохижилтын ажил удахгүй дуусаж, Монголын ирээдүй болсон бяцхан үрс маань эрүүл, аюулгүй сайхан орчинд өсөж, хүмүүжих болсонд баяртай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn