Ажилгүйдлийн түвшин 11 хувьтай байна
2010.09.03

Ажилгүйдлийн түвшин 11 хувьтай байна

Үндэсний статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгийн мэдээлснээр Монголд ажилгүйдлийн түвшин 11 хувьтай байна. Улсын хэмжээнд аймаг, нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлniigem_01тэст бүртгүүлсэн хүништоо 39.2 мянгад хүрээд байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1490 хүнээр буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлт.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурахад Архангай, Дорноговь, Баянхонгор зэрэг зургаан аймагт ажилгүй иргэдийн тоо багассан нь нөлөөлжээ. Монголын эдийн засагт улирлын хэлбэлзэл их байдаг. Үүнтэй холбоотойгоор жилийн туршид ажил-гүйдлийн түвшин 9-12 хувьтай байдаг аж.АНУ-д ажилгүйдлийн түвшин 9.5 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл тус улсын ажилгүйдлийн түвшин Мон-голынхоос 1.5 хувиар бага байна. Гэтэл америкууд улс даяар ажилгүйдлийн түвшин 9.5 хувьд хүрсэн нь өн-дөр үзүүлэлт хэмээн тооцдог. Харин Монгол Улсад ажилгүйдлийн түвшин жилд дунджаар 10.5 хувьтай байдаг.Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо нийт ажилгүй иргэдийн тоо хоёр нь өөр өөр ойлголт юм. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 39.2 мянгад хүрээд байгаа бол нийт ажилгүйчүүдийн тоо улсын хэмжээнд 140 мянгыг даваад байна.

Энэхүү үзүүлэлт манай улсад төдий л буурдаггүй нь Монголд ажилгүй ч гэсэн амьдарч болдогтой холбон тайлбарлаж болно. Гэтэл Германд ажилгүйдэлд өртөх нь аав ээж, ах дүүс нь нас барахаас ч аймшигтай асуудалд тооцогддог. Учир нь тэдний хувьд ажилгүй болно гэдэг нь үндсэн орлогогүй болж байна гэсэн үг. Тус улсад ажилгүйдлийн түвшин 7.6 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.