Концессийн тухай хуультай болно
2009.07.01

Концессийн тухай хуультай болно

Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны 22-р тогтоолын дагуу Концессийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулан, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан объектуудыг тодорхой хугацаагаар ашиглуулсны дараа төрд шилжүүлж өгөх үйл ажиллагааг дэмжих” хэмээн тус тус заасан билээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон өөрийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж, хувийн хөрөнгө оруулалт, дэвшилтэд техник технологи, удирдлага менежментийн ур чадварыг концессийн гэрээний дагуу дэд бүтцийн болон бусад салбарт ашиглах болсон. Энэ нь улсын болон орон нутгийн төсвийн ачааллыг бууруулах, нийтэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой юм. Иймээс Концессийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.