Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ
2009.07.16

Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнн санаачилсан Өршөөлийн тухай хууль өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэллэж байна. Хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекейг томиложээ.

Ажлын хэсэг өчигдөр Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, хууль, шүүхийн бусад байгууллагын төлөөллийг оролцуулан анхны хуралдлаа хийсэн байна.

Өршөөлийн хуульд 2000 гаруй хүн хамрагдах бөгөөд 18 насанд хүрээгүй хүүхэд, насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, санаатай бус үйлдлээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ялтанууд, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрчүүдийг хамруулахаар заасныг Х.Жекей гишүүн танилцуулав.

Хөнгөн, хүндэвтэр ялтай, анх удаа болон болгоомжгүйн улмаас хэрэг үйлдсэн хоригдлуудыг суллах бол хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс гурван жил, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасахаар хуульд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.