Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох журмыг шинэчиллээ
2021.11.03

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох журмыг шинэчиллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд боллоо. Хуралдаанаар дараах зарим асуудлыг шийдвэрлэлээ. 

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.

- Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө.

Түүнчлэн “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна.