40 хэлмэгдэгчид 42 сая төгрөг олгожээ
2009.08.06

40 хэлмэгдэгчид 42 сая төгрөг олгожээ

Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд 2009 оны II улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргав. Энэ улиралд иргэдээс 124 өргөдөл, 220 эрэлт хүсэлт, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ 412 иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авсан байна.

Аймаг, нийслэлийн цагаатгалын салбар комиссууд төр захиргаа, олон нийт, аж ахуйн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар 84 хүнд гурван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгож, мөн 10 иргэнд 80 мянган төгрөгийн хүнс, эд материалын туслалцаа үзүүлжээ. Орон нутгийн цагаатгалын салбар комиссууд Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас хэлмэгдэгсдийг цагаатгагасан шийдвэрийн хуулбар, архивын лавлагааны хамт 34, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа 51, цагаатгалын үнэмлэх 10 ширхэгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд олгосон байна.

2009 оны II улиралд анхан шатны шүүхүүдээс нөхөх олговор олгохоор шийдвэр нь гарсан 40 хэлмэгдэгчид 42 сая төгрөгийн нөхөх олговрыг олгуулжээ.

Салбар комиссууд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг хуульчлан шийдвэрлэх, амьдралын төвшин дорой хэлмэгдэгсэд тэдний төрөл төрөгсдийг орон байраар хангах, хэлмэгдэгсдийн хөшөө дурсгалыг сэргээх, шинээр байгуулах талаар хөрөнгийн туслалцаа үзүүлэх талаар санал дэвшүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.