Д.Өнөрболор: Евразийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалтын эргэн тойронд
2021.11.08

Д.Өнөрболор: Евразийн эмэгтэйчүүдийн III чуулга уулзалтын эргэн тойронд

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 10-р сарын 13-15-ны өдрүүдэд Евразийн Эмэгтэйчүүдийн 3- р дугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.Тив тивийн эмэгтэйчүүд цугларсан өргөн цар хүрээтэй хөтөлбөртэй чуулганд гурван өдрийн турш зөгийн үүр шиг зайгүй өрнөсөн үйл явц дундаас зарим санааг та бүхэнтэйгээ хуваалцая.


Анх 2015 оны намар эхэлсэн Евразийн эмэгтэйчүүдийн форум зургаан жилийн дотор хууль тогтоох болон гүйцэтгэх шатны удирдагч эмэгтэйчүүд, нийгэм, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар бүрийн дэлхийн лидер эмэгтэйчүүдийг нэгтгэсэн,уулзалтын том платформ болж өсжээ.
Уг чуулганыг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко анх санаачилж, XXI зууны сорилттой тулгарч буй эмэгтэйчүүдийн шинэ үүрэг, боломжуудын талаар ярилцах, энх тайван, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны нэгдмэл зорилго, сонирхлын төлөө эмэгтэй удирдагчдыг нэгтгэх олон улсын статустай бүтцийг ОХУ-д бий болгохоор зорьсон нь өнөөдөр ийм амжилтад хүрсэн байна.
Парламентын болон гүйцэтгэх засаглалын эмэгтэйчүүд, тэдний манлайлал, нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явцад гүйцэтгэх үүрэг ба оролцоонд онцгой ач холбогдол өгчОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцож мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн форумд оролцогчдод хандан видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Миний бие Монгол Улсын Парламентыг төлөөлж тус чуулганы нэгдсэн хуралдаан дээр Парламент хоорондын яриа хэлэлцээ хүрээнд “Энх тайван, итгэлцлийн дипломат харилцааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо” хуралдаанд үг хэллээ.

Холбооны зөвлөлийн дарга, Евразийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хатагтай Матвиенко хоёр ч үндсэн хуралдааныг өөрөө хөтлөж явуулсан ба түүний хэлсэн, олон улсын эмэгтэйчүүд санал нэгтэй дэмжиж, уухайлж байсан хэд хэдэн чухал санааг тусгайлан дурдмаар санагдлаа. ТэрээрОлон улсын нөхцөл байдлыг сайжруулах, дэлхий даяараа эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил дэвшилд хүрэхэд эмэгтэйчүүдийн хүчирхэг нөөцийг бүрэн ашиглах цаг иржээ. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бол энэ зорилгод хүрэх эхний алхам юм.Эмэгтэйчүүд бие даасан байдалтай, чадалтай байдаг. Бид “хүлэмжийн”, тусгайлан бэлдсэн нөхцөлгүйгээр, өөрсдөө их зүйлийг хийх чадамжтай. Үүнд гагцхүү төр шударга өрсөлдөөний нөхцөлийг л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн үүнд өрөөсгөл ойлголт, хуучинсаг үзэл байж болохгүй. Эмэгтэйчүүд асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрийн гэсэн алсын хараатай байдаг. Эмэгтэй хүн өөрийн зөн совин, мэргэн ухаанаар, хүчээр биш зөөлнөөр, яриа хэлэлцээний аргаар аливаа асуудалд ханддаг. Тиймээс эмэгтэйчүүдийн төрмөл шинж чанар “зөөлөн хүчний бодлого”, хүч нөлөө, нөөц боломжийн талаар илүү их ярих болсон.Улс төрд ч, засаглалд ч жендерийн ач холбогдлыг хэтрүүлж болохгүй гэдгийг би өөрийн туршлагаасойлгосон. Удирдах, манлайлахын гол зүйл бол мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, өөрийн давуу шинж чанараар шийдэлд хүрэх. Эдгээр нь эмэгтэйчүүд, эрчүүдэд адилхан хамаарах нийтлэг шалгуур юм.Оросод мал шиг зүтгэх ажил, албан тушаалд эмэгтэйчүүдийг томилдог. Тэргүүн байруудыг эрэгтэйчүүд эзэлдэг, орлогч, гүйцэтгэгч даргаар эмэгтэйчүүдийг болгодог гэх мэтээрэмэгтэйчүүд бидний талаар сүүлийн хорь гаруй жил ОХУ-ын улс төрийн тэргүүн магнайд нь явж буй нэр хүндтэй, чадварлаг удирдагч эмэгтэйн амнаас ийм оновчтой үгсонсох нь содон байлаа.
Энэ удаагийн чуулга уулзалтын арга хэмжээний хөтөлбөрийг 5 үндсэн сэдэвт платформ хэлбэрээр зохион байгуулж, системчилсэн байсан нь сонирхолтой мөн шинэлэг байв.

Эдгээр платформ “Энх тайван ба итгэлцлийн шинэ мөрийн хөтөлбөр”, “Эрүүл нийгмийг бүрдүүлэх нь”, “Эдийн засаг ба дижитал хөгжил”, “Эх дэлхийгээ хайрлах” болон “Нийгмийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх” зэрэг сэдвүүдийг онцолж, нийгэм, эдийн засгийн үйл явцууд дахь эмэгтэйчүүдийн үүрэг ба оролцооны талаарх нэгдсэн хуралдаанууд, стратегийн хэлэлцүүлэг, шинжээчдийн платформ, төр, хувийн хэвшил болон бизнесийн яриа хэлэлцээнүүд, бизнес өглөөний цай уулзалтууд, олон нийтийн ток-шоу зэрэг ярилцаж санал бодлоо солилцсон 300 гаруй арга хэмжээг зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээнд дэлхийн 111 улс, олон улсын 20 гаруй томоохон байгууллагын төлөөлөл болох нийт 2.5 мянга гаруй хүн оролцож, үүнээс 1500 гаруй хүн биечлэн, 1000 гаруй нь цахим хэлбэрээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсонюм. Мөн дэлхийн өнцөг бүрээс 3 сая гаруй хүн Форумын хуралдаан, хэлэлцүүлгийн цахим талбаруудтай интернэтээр холбогдож600 орчим илтгэл, 300 гаруй арга хэмжээндинтерактив хэлбэрээр оролцож, нийтдээ форумын долоо хоногийн арга хэмжээнүүдэд 10 сая гаруй хүн оролцсон байна. Чуулганы үндсэн 3 хуралдааны үеэр гэхэд л бодит болон цахим хэлбэрээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг, ток шоу, ворк шоп, шинжээчдийн платформ, үзэсгэлэн зэрэг 90 гаруй арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тус Форумд олон улсын нэртэй хүндтэй, мэргэжлийн байгууллага, холбоод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO), "G20” буюу “Эмэгтэйчүүдийн 20",Дэлхийн банкны чуулган, БРИКС-ийн орнуудын эмэгтэйчүүдийн бизнесийн холбооны чуулган хамтарсан хуралдаанууд мөн амжилттай боллоо.Эдийн засгийн интеграцийг дэмжих АПЕК-ийн бүс нутаг дахь эмэгтэйчүүд ба АПЕК-ийн ажлын хэсгүүд дэх эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагааг зохицуулах Эмэгтэйчүүд ба Эдийн засгийн бодлогын түншлэл буюу Poli­cy Partnership on Women and the Economy (PPWE) 2011 онд байгуулагдсан байгууллага мөн оролцлоо. Чуулганы үеэр APEC-ийн орнуудын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо ба чөлөөт өрсөлдөөнийг нутагшуулах төслүүдийн шалгаруулалт, олон улсын хамтарсан төслүүдийг эхлүүлэх (эхнийх нь Орос-Өмнөд Солонгосын төсөл байв), эдийн засгийн чиглэлийн хүүхдийн төслүүдийг дэмжих зэрэг саналуудыг дэмжсэн, хэлэлцсэн APEC BEST AWARD уралдааны ялагч, оролцогчдын олон улсын клуб анхны хурлаа мөн хийв.

Манай улсын анхаарлыг зайлшгүй татах ёстой нэгэн онцгой арга хэмжээ болсон юм. Евразийн эмэгтэйчүүдийн форумын зөвлөл, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага ЮНИДО-той хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллын чиглэлээр Оросын төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшил олон улсын түншүүдтэй хамтран төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, бүх Оросын жижиг, дунд үйлдвэрүүдийн олон нийтийн байгууллага "OPORA RUSSIA"-ийг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. Үүнд манайх идэвхитэй оролцоогоо хангаж ажиллах нь зүйтэй. “Эдийн засаг ба дижитал хөгжил”дижитал платформ дээр Орос болон гадаадын 20 гаруй илтгэгч “эмэгтэйчүүдийн бизнесийг дижитал болгох арга хэрэгсэл” болон өөрсдийн үнэтэй туршлагаас хуваалцлаа. Мэдээллийн технологийн салбарын эмэгтэйчүүдийн шилдэг төслүүдийг танилцуулж, дэлхийн 5 орны төлөөлөгчдийг оролцуулсан теле хурал зохион байгуулж, дижитал платформын бүх арга хэмжээ 1.5 сая гаруй үзэгчдийг цуглуулсныг харах сайхан байлаа. Дижитал эдийн засагт эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн мэдлэгийг тэлж, санхүү ба борлуулалтын зах зээл, олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгож байгаа юм. Манай улс энэ тал дээр анхаарах шаардлагатай санагдлаа. “Эмэгтэйчүүдийн эрхэм зорилго-Эрүүл мэндийн төлөө хамтдаа” платформын хүрээнд анагаах, эрүүл мэндийн салбарын олон улсын тэргүүлэх шинжээчдийн илтгэлүүд,шинжлэх ухаан, практикийн семинар, нээлттэй хэлэлцүүлэг, инновацын төслүүдийн танилцуулгууд хийгдэж, энэ үеэр ажиллуулсан “Ирээдүйн анагаах ухаан” виртуал эмчийн кабинет Форумын томоохон шинэлэг, онцлог зүйл байсан юм. Байгаль орчны асуудал жил ирэх тусам улам бүр чухал болж, "ногоон" технологи, байгаль орчны талаарх ойлголт бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна. Үүнд эмэгтэйчүүдийн байгаль орчны старт-апууд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар ярилцав.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга, Евразийн Эмэгтэйчүүдийн Форумын Зөвлөлийн тэргүүлэгч, чуулганы зохион байгуулах хороог удирдан ажилласан хатагтай Галина КареловаОросын төрийн бодлогын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааны үндэсний стратегийн шинэчилсэн төслийг боловсруулж, шинээр баримт бичиг боловсруулан батлуулахаар зэхэж байгаа тухай мэдээлсэн юм. Тус стратегийн баримт бичгийн дагуу төрийн байгууллага, яам, олон нийт болон олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан Евроазийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн багцад хэрэгжүүлэхэд 23 төсөл бэлэн байгаа ажээ. Үүнд хөдөө орон нутгийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, тэлэх, сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих, эмэгтэйчүүдийн инновац, эрдэмтдийг дэмжих гэх мэт олон чиглэлийн төслүүд багтсан байна.

Эцэст нь, “Евразийн эмэгтэйчүүдийн гурав дахь чуулга уулзалт өндөрлөсөн нь бидний хамтын ажил дууслаа гэсэн үг биш. Үнэндээ, энэ ажил хэзээ ч дуусдаггүйюм. Бид байнгын харилцаатай байж, шинэ төсөл, зорилтын талаар ярилцсаар байдаг” гэсэн хатагтай Матвиенкогийн хэлсэн үг тодхон санагдаж байна.
Монгол Улс дэлхийн улс орнуудын харилцаанд эрчимтэй хөгжиж байгаа санал санаачилгуудад нэгдээд, оролцоод, сонсоод орхих биш, зорилго, тэмүүлэлдээ хүрэхийн төлөө идэвхитэй оролцоогоо хангаж, үр дүнтэй ашиглах механизмаа боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Эмэгтэй удирдагчид зөн совин, мэргэн ухаан, өрөвч нинжин сэтгэлээс гадна хүчээр биш зөөлнөөр, мэдрэмжтэй, яриа хэлэлцээний аргаар, уян хатан зохицуулалт, өөрийн гэсэн алсын хараагаар ажилдаа хандаж, хамгийн гол нь мэргэжлийн ур чадвар, эрдэм боловсрол, хичээл зүтгэл, амьдралын, ажил хөдөлмөрийн туршлагатай болж байж үр дүнд хүрдэг болохыг Евроазийн эмэгтэйчүүдийн энэ чуулган дээр дэлхийн эмэгтэй удирдагчид онцолж байгааг Монголын мянга мянган эмэгтэйчүүддээ хандаж хэлье. Хүн төрөлхтний сайн сайхан, энх тайван хөгжил дэвшлийн төлөө, дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд олон улсын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Евроазийн эмэгтэйчүүдийн чуулах энэхүү талбар улам бүр өргөжин тэлж, даян дэлхийг хамарч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.