УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өег" гурилын үйлдвэртэй танилцлаа.
2021.11.23

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өег" гурилын үйлдвэртэй танилцлаа.

Тэрээр, Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг Өег гурилын үйлдвэртэй танилцлаа.

Тус гурилын үйлдвэр хоногт 150 тонн үр тариа боловсруулж 120 тонн гурил гарган авдаг байна. Жилд 54мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Сүүлийн 3 жилийн турш гурилын үнийг тогтвортой барьж байгаа бөгөөд үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж гурилын үйлдвэрлэлт угсралтаараа дэлхийд тэргүүлэх техник, тоног төхөөрөмжийг Монгол улсдаа нэвтрүүлсэн байна. Энэ нь БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН дэвшилтэт технологи юм байна.

Тус технологийн давуу тал нь:

  • • Байгальд ээлтэй хуурай технологитой бөгөөд энэ нь цэвэр усыг 1кг улаан буудайнд 0,8-0,9 л цэвэр ус ордог байсныг 1 кг-нд 0,02-0,03 л болгож шинэчилсэн арга.
  • • Цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгасан эдийн засгийн хувьд ашигтай технологийг нэвтрүүлсэн. /25%-иар эрчим хүчний хэрэглээ багассан/
  • • Агаарын бохирдолгүй байгальд ээлтэй үйлдвэр, агаарын дамжуулагч болон цэвэрлэгч тоног төхөөрөмжөөс гарсан тоос шороог микро фильтрээр шүүн цэвэр агаарыг гадагшлуулдаг.
  • • Бүрэн автомажсан үйлдвэр бөгөөд үйлдвэрийн технологийг бүрэн хянах, горимыг жигд явуулах, хүнийг оролцоог багасгасан технологи.
  • • Буудайг 99% цэвэрлэж, 76-78%-н гарцтай чанараараа Олон улсын шаардлага хангасан, дэлхийн шилдэг гурил үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц хэмжээний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа юм байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn