Гадаад харилцааны яамны уулзварыг нээлээ
2009.09.10

Гадаад харилцааны яамны уулзварыг нээлээ

Өнөөдөр 11.00 цагаас Гадаад харилцааны яамны уулзвараас МУБИС-ийн баруун талын уулзвар хүртлэх автозам нээгдсэн байна. Иймд жолооч нар хотын төв рүү орохдоо Олимпийн гудамж буюу Замын цагдаагийн баруун талын замаар явж Гадаад харилцааны яамаар баруун гар тийшээ эргэж МУБИС-ийн баруун талаар гарч Спортын төв ордны урдуур гарч явах боломжтой. Мөн Гадаад харилцааны яамнаасаа зүүн эргэж Сүхбаатарын талбайн зүүн талаар буюу Соёлын төв өргөөний урдуур явна. Харин Жигүүр грандын урд талын туслах замыг зүүнээсээ баруун тийш явах хөдөлгөөнийг хааж, баруунаасаа зүүн рүүгээ зорчихоор нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.