УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэндчилгээ дэвшүүллээ
2022.01.03

УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнгөрч байгаа 2021 онд өндөр үр бүтээлттэйгээр ажиллан өнгөрөөж байна. 2021 оны Хаврын чуулганаар бид Музейн тухай анхдагч хууль, Кино урлагийг дэмжих тухай анхдагч хууль, 25 жил хүлээгдсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар оруулан батлуулж чадсан өндөр амжилттайгаар 2022 онтойгоо золгож байна. Тус хуулиудыг гаргасан ач холбогдол нь гэвэл Монголын соёл хамгаалагдаж, өмгөөлөгдөж, дэлхийд сурталчлах түүгээр ч зогсохгүй монголын соёлоороо бид бүхэн бизнес хийж, шинэ эдийн засгийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бий болгох үндэс суурийг тавьсан ач холбогдолтой, эрх зүйн зохицуулалтуудыг хийлээ. Ирэх 2022 онд бид бүхэн УИХ-д өргөн баригдаад байгаа Боловсролын тухай багц хуулийг буюу нийт зургаан багц хуулийг боловсролын салбарын сургуулийн өмнөх боловсролоос авахуулаад ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол мөн судалгааны түвшний боловсрол, насан туршийн боловсрол зэрэг бүхий л түвшний боловсролын тогтолцоог нэг мөр, нэг цаг дор бүгдийг нь шинэчлэх реформын ажлыг хийхээр зорин ажиллаж байна. Ирээдүйн Монгол хүн монголын боловсролын салбараар дамжин гараад дэлхийд өрсөлдөж чаддаг болох энэ эрх зүйн суурь ойлголтын орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд манай байнгын хорооны гишүүд идэвх, чармайлттай ажиллаж байгааг илэрхийлэхэд таатай байна. Ирж байгаа 2022 ондоо цар тахлыг даван гарсан, III тундаа бүгдээрээ хамрагдчихсан айх аюулгүй эдийн засаг маань өссөн, боловсрол, соёлын ажлууд идэвхтэй өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирсан ийм сайхан он байхыг хүсэн та бүгддээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.