2022.01.05
УИХ-ын гишүүн Ч.Ундрам идэвхтэй улс төрчдийн нэгээр тодорчээ
Улс төрчдийн дунд судалгаа хийхэд УИХ-ын 76 гишүүний тал нь буюу 30 гишүүн нь хамгийн идэвхтэй гэж гарчээ.
Уг судалгаагаар эмэгтэй улс төрчдийн идэвхийг ч мөн үнэлсэн байна.
Идэвхтэй улстөрчдийн жагсаалтад гуравхан эмэгтэй гишүүн бичигдсэний нэг нь Ч.Ундрам. Тэрбээр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд идэвхтэй санал шүүмжлэлээ илэрхийлдэг бөгөөд түүний хэлсэн үг хатуу бөгөөд үнэн байдгийг дэмжигчид нь хэлдэг.
Судалгаанд багтсан 3 эмэгтэй гишүүний нэрс
Ч.Ундрам сүүлийн үед Боловсролын багц хуулийг УИХ-д өргөн барилцаж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа. Хэрэв хууль батлагдвал боловсролын салбарт ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт гарна хэмээн хүлээлттэй байгаа юм.