2022.01.05
Иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгосон. Тухайн бүртгэлийн дугаарыг авахдаа иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулж, 12 орон бүхий дугуураа мэдэх боломжтой.
Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэгэн мэдээлэл илэрхийлэхгүй юм. Түүнчлэн төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо уг иргэний бүртгэлийн дугаарыг ашиглана гэсэн үг.
Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм.