2022.01.31

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойргийнхоо Улсын аваргуудад шагналын гардуулан өглөө

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн баярын босгон дээр “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарсан Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын Дашдаваа түүний гэргий Банзрагчийн Цэцэгмаа нарт хүндэтгэл үзүүлэн Ц.Туваан гишүүн шагналыг нь гардуулан өглөө. 

Өвөг дээдсээс өвлөн авсан малч ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ малчин зон олон, залуу хойч үеийнхнээ манлайлан, үлгэр жишээ үзүүлж, нутаг орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь төр засаг өндрөөр үнэлж, Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндэт цолыг хүртээлээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn