Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой
2022.02.18

Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хүсэлтийг цахимаар гаргах боломжтой

Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулснаар өнөөдрийн байдлаар нийт 707 Иргэн, ААНБ-ууд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх Бүртгэлийн хуудсаа аван бизнесээ эхлүүлээд байна.

Иргэн, бизнес эрхлэгч та доорх 74 төрлийн үйлчилгээнүүдээс аль нэгийг эрхлэхээр төлөвлөж байгаа бол нийслэлийн мэдээ мэдээллийн https://ulaanbaatar.mn/home цахим хуудасны Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсэнд https://service.ulaanbaatar.mn/home хандаж мэдээллээ үнэн зөв бүртгүүлэн өөрийн бизнесийг эхлүүлэх боломжтой.