Ц.Цэнгэл гишүүн уриалга гаргажээ
2010.09.02

Ц.Цэнгэл гишүүн уриалга гаргажээ

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Булган аймагийн малчид, хөдөлмөрчдөд хандан уриалга гарсан байна.
БУЛГАН ХАНГАЙЧУУДДАА ХАНДАХ УРИАЛГА
tsengel_02_huduuЮуны өмнө эх орны ирээдүйн хөгжил, их бүтээн байгуулалтыг цогцлоогч, шинэ зууны хөтөч хүүхэд багачууд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ 2010 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ичээл сурлагын өндөр амжилтыг хүсэхийн ялдамд Та бүхний номын цагаан уян арвижих болтугай гэж ерөөл өргөн мэндчилж байна.

Мөн урин дулаан зуны улирал буцаж, хүйтэн сэрүүний улирал наашилж айгаа энэ цаг үед Булган хангайчууддаа болон малчин түмэндээ хандаж уриалга гаргаж байна.Өнгөрсөн өвлийн цас зудны аюулд өртөж хохирсон, малгүй болсон өрхийг малжуулах төслийг Засгийн газрын 2010 оны ээлжит бус 23 дугаар хурлаар Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон гамшиг, зудын хор, уршгийг гэтлэн давах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө", "Малгүй болсон иргэдийг малжуулах түр журам"-ыг тус тус батлан гаргасан билээ.

Цаг агаарын урьдчилсан тоймоор энэ жил эрт цас унаж, өвөл их хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байгаа төдийгүй хашир туршлагатай малчид, ахмадуудын үг ч нэгийг бодогдуулахуйц байна. Зун их халж, газрын гарц барагтайн улмаас хадлан тэжээлийн нөөц хомс, малын тарга тэвээрэг ч дэвээтэй иш байна. Иймд өнгөрсөн өвлийн сургамж, энэ зуны төлөвийг шинжиж, хадлан тэжээл бэлтгэх, хашаа аравчаа дулаалах, мал сүрэгтээ зузаан тарга авахуулж, шаардлагатай бол зах зээлд борлуулах зэрэгт онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Бүхий л хүч бололцоогоо дайчлан эрвийх дэрвийхээрээ хөдөлж, малчин түмэн ч, төр засгийн байгууллага, хүн ард нийтээрээ хүчээ дайчлахыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ЦЭНГЭЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.