Монгол Улсад газар тариалан бие даасан салбар болж хөгжсөөр 60 гаруй жил болж байна
2022.03.11

Монгол Улсад газар тариалан бие даасан салбар болж хөгжсөөр 60 гаруй жил болж байна

Энэ хугацаанд тариаланчдын хичээл зүтгэлээр хүн амыг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр, мал сүргийг тэжээлээр хангаж, улс орны эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Та бүхэн зүйрлэшгүй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Газар тариалангийн уналт зогссон, сэргэлт идэвхитэй өрнөж байгаа ийм цаг үед бид амьдарч байна. Газар тариалан хөгжих эрх зүй, эдийн засаг, шинжлэх ухааны үндэс, нөхцөл сайжирч байна.
Газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологийг дэмжиж хөрөнгө оруулалт хийх, мэдлэгт түшиглэсэн, ногоон эдийн засгийг дэмнэсэн бодлогыг эрчимтэй хөгжүүлэхийг өнөөгийн цаг үе шаардаж байна.

Цар тахлын үед айл өрх бүр өөрийн хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлага тулгарч байсныг бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтээрээ харлаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгийн тариаланч эмэгтэйчүүдтэйгээ хамтран “Хашаанаасаа 50 сая” хөдөлгөөн өрнүүлж ажиллаж ирлээ, үүнийгээ цаашид улам дэлгэрүүлж ажиллах болно. Өрх бүр өөрийн хүчээр газрын шимийг эх барьж, өгөөжийг нь хүртдэг байхыг уриалж байна.Тариаланчдын маань зорьсон үйлс нь сэтгэлчлэн бүтэж, газар тариаланд хөгжил дэвшлийн ургац арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn