“Одонгоо зүүцгээ” арга хэмжээ боллоо
2022.03.18

“Одонгоо зүүцгээ” арга хэмжээ боллоо

Баянзүрх дүүргийн 16 хороонд уламжлал болон зохиогдож ирсэн “Одонгоо зүүцгээ” арга хэмжээ сайхан боллоо. Уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг талархал илэрхийлсэн юм.

Тэрээр, дэлхий дахинд ОУ-ын харилцаа, нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ өдрүүдэд зэвсэгт хүчинд алба хаасан буюу хааж буй та бүхнийхээ эр зориг, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилт бүхэн улс орон, ард иргэдэд ямар чухал болохыг илүүтэй ойлгож, та бүхнээрээ үнэхээр их бахархаж, бас хүндэтгэж байна.

Монгол улсын зэвсэгт хүчинд хүчин зүтгэж ирсэн гавъяа алдраа дуудуулж яваа хүрэлцэн ирсэн хүндэт эрхэмүүддээ баяр хүргэлээ.
Улс орны хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, амгалан тайван амьдралын баталгаа болсон зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн маань энхийн цагт улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор ирсэн.

Монгол орны байгаль цаг уур, уур амьсгалын өөрчлөлт хамгийн хурдтай явагдаж, цөлжилтөд өртөж байгаа орны нэг нь Монгол орны газар нутаг. Цөлжилтийн хор хөнөөл, уршгийг энд ярих нь илүүц биз.
Тиймээс зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн та бүхэн
энх цагт МУ-ын Ерөнхийлөгч, Монгол улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “1 тэрбум мод” санаачилгыг дэмжиж байгаад талархаж 1 цэрэг 1 мод биш, 1 цэрэг 1000 мод тариасай гэж хүсэж байна.

Та бүхний маань тарьсан 1 мод бүхэн Монгол улсын “НОГООН ТУСГААР ТОГТНОЛ”-ын 1 багана болж байгаа гэдэгт итгээрэй.
Энэ сайхан арга хэмжээг амжилттай зохион байгуулсан 16 хорооны засаг дарга Булганхүү болон хамт олонд баяр хүргэе! Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn