2022.04.04
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо БОАЖЯ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг анх удаа зохион байгууллаа. Өнөөдөр болсон чуулганы үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо БОАЖЯ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь:
1. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн газруудын үйл ажиллагаа болон, аялал жуулчлалд зориулан хүрээлэн буй орчин, байгаль, ан амьтаны гэрэл зураг, богино хэмжээний баримтат видео зураглал дүрс бичлэг хийх, үзэсгэлэн, цомог, баримтат кино зэрэг хийж, яамны тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахад хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэх;
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
2. Холбооны гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гэрэл зургаар бүтээл туурвидаг уран бүтээлчдээр орон даяар баримтжуулах ажлыг өрнүүлэн хамтран зохион байгуулах, улмаар баримтат үйл явдлаар гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэн гаргах, олон улсад сурталчлах таниулах ажлыг зохион байгуулах юм.