Хөнгөн хүнсний дотоодын үйлдвэрлэл сайн хөгжвөл бусад асуудал шийдэгдэнэ
2022.03.24

Хөнгөн хүнсний дотоодын үйлдвэрлэл сайн хөгжвөл бусад асуудал шийдэгдэнэ

Монголын эдийн засгийн чуулган “ХӨНГӨН, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” Аж үйлдвэрийн сэргэлт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөнгөн үйлдвэрлэл, хүнсний салбарт тулгамдаж байгаа асуудлаас гадна түүнийг хөгжүүлэх боломжийг түлхүү ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Тухайлбал:

  • Ирэх оны 1 сарын 1-ээс эхлэн угаасан биш самнасан ноолуурыг экспортод гаргана.
  • Худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглах махыг заавал стандартын шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэнэ.
  • Ингэснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байна.