Б.БАТ-ЭРДЭНЭ: Нийт 1517 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг 210 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
2022.04.07

Б.БАТ-ЭРДЭНЭ: Нийт 1517 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг 210 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр БОАЖ-ын  сайд Б.Бат-Эрдэнэ “2022 оны хувьд нийт 1517 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг 210 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

Ойжуулалтын ажлын хувьд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий, Хөвсгөл, Улаанбаатар гээд 100 орчим газар тариалалт хийнэ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хувьд ойн сан бүхий газар нутгийн доройтсон ойг нөхөн сэргээх ойт хээрийн бүс нутагт 54 хувийн тариа ургуулах, цөлжилттэй тэмцэх хөрсний эвдрэл, гэмтлээс хамгаалах, авто зам, төмөр зам, тариалангийн талбай, төв суурин газарт хамгаалалтын ойн зурвас байгуулж, агро аж ахуйн чиглэлээр буюу ойн хээрийн бүс нутагт 34 хувь тарих ажлыг төлөвлөсөн байгаа. Ялангуяа, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1650 га газар талбайгаас ногоон байгууламж эзэлж байгаа. Нэг хүнд таван метр кв ногоон байгууламж ноогддог. 2030 он гэхэд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг дэлхийн стандартад нийцүүлж, 9 м.кв хүргэх, нийт ногоон байгууламжийн хэмжээг 3300 га талбайд хүргэхээр төлөвлөсөн.
 
   Хуулийн заалтууд орсон. Тухайлбал, 14.2.8-д таримал ой ургуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжил аргазүй удирдлага зохион байгуулалтаар хангах талуудын уялдаа холбоог зохицуулах, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх гэдэг заалтыг бид оруулж өгсөн. Мөн 14.2.22-д  тарьсан ойг улсын сан хүлээж авах буюу таримал ойг улсын ойн санд хүлээн авах заалтыг бид оруулж өгсөн. Мөн 14.2.27-д мод тарьж, ургуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, санхүүгийн цогц дэмжлэг үзүүлэх, мөнгөн урамшуулах олгох тогтолцоог хөгжүүлнэ гэдэг заалтыг оруулж өгсөн.
Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Ногоон санхүүжилт, бүс нутгийн чуулган дээр санхүүжилт, ойнс сатратиги дээр бид нийт амласан аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, батламж байгуулсан аж ахуй нэгжийг бид урамшууллын хэлбэр рүү шилжүүлэх зэрэг төлөвлөлт хийж байгаа. Тухайлбал, Ялбагийн 334 орчмын долоон га газарт нөхөн сэргээлт хийж, Ялбагийн голыг урсгах холбоо бүхий ажлыг хийгээд эхэлсэн явж байгаа. Мөн 14.2.18 буюу ашиглалтын бүсийн ойн менежментийг сайжруулах, ойн нөөцийг иж бүрэн хаягдалгүй ашиглахтай холбоотой ойн техник, технологийг хөгжүүлэх гэдэгт орсон байгаа” гэв.