Нийслэлийн ногоон өдрүүд эхэллээ
2010.09.02

Нийслэлийн ногоон өдрүүд эхэллээ

Шинэ ургацын ногоог лангууны нэмэгдэлгүйгээр иргэддээ хүргэх “Нийслэлийн намрын ногоон өдрүүд-2010” задгай талбайн үзэсгэлэн huns_nogooхудалдаа дүүргүүдэд ажиллаж эхэллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын нэгнээс  эхлэн зохиож буй үзэсгэлэн худалдаанд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, өрх, ногоочдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэрэв  та бүхэн  шинэхэн ургацын дээж амтлахыг хүсвэл Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүрийн урд талбай, мөн Хан-Уул дүүрэг дэх Скай хайпермаркет, Баянгол дүүрэгт Өргөө кинотеатрын замын урд “Смарт” худалдааны төв, Номин сүлжээний нэгдүгээр хорооллын “Өнөр” хайпермаркет, Чингэлтэй дүүрэг дэх БОНА ХХК-ийн байр буюу хуучнаар Мобикомын байрлаж байсан байрны урд талбайг тус тус зориорой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.