УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д. Сүнжидтэй уулзаж, Боловсролын багц хуулийн төслийн талаар санал бодлоо солилцлоо.
Тэрээр "Олон хүнийг төлөөлөн дуу хоолойгоо илэрхийлж, хуулийн төсөлд хүний эрхийн өнцгөөс хандсан үнэт санал өгсөнд баярлалаа" хэмээв.