Эрүүл мэндийн салбар хүүхэд хамгааллын бодлого, чиглэлээ хэлэлцэж байна
2022.04.25

Эрүүл мэндийн салбар хүүхэд хамгааллын бодлого, чиглэлээ хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд хөгжил, хамгааллын” үндэсний чуулган зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал” сэдэвт салбарын хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Амаржих газар, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, дүүргийн ЭМТ-үүдийн удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцож байна.

Эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал, цаашид “Хүүхдээ хамгаалдаг, хөгжүүлдэг” бодлогын гарц шийдлээ салбарын бүх төлөөлөл хэлэлцэж хамтран тодорхойллоо. Салбар бүртээ хүүхдээ хамгаалдаг, хүүхэддээ хайртай бодлого хэрэгжүүлэх нь маш чухал байна.