Өрхийн эрүүл мэндийн төвүүд гурвалсан гүйцэтгэлийн гэрээ байгууллаа
2022.04.26

Өрхийн эрүүл мэндийн төвүүд гурвалсан гүйцэтгэлийн гэрээ байгууллаа

НИХТ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай гурвалсан гүйцэтгэлийн гэрээг байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай” А/104 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1007 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны А/177 дугаар захирамжийг үндэслэн гэрээг байгуулж байна.

Тус гүйцэтгэлийн гэрээгээр өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч иргэнд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх ба энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төв мэргэжил арга зүйн удирдлагаар өдөр тутам ханган, мэдээлэл авч, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэх юм.