Мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
2022.05.02

Мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Хоёр дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээн нь албан хаагчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, саад бэрхшээлийг даван туулах, зөрчлийг шийдвэрлэх, ялгаатай байдлыг хүндэтгэх, өөрсдийн бодлоо зөв, цэгцтэй илэрхийлэх, багаар ажиллах үндсэн ур чадварт сургах зорилготой. Тэмцээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас 19 баг, дүүргүүдийн ЗДТГ-аас 7 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн юм.

Багууд нээлттэй зарласан 12 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Улмаар

1-р байранд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ,

2-р байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

3-р байранд Хотын стандарт, хяналтын газрын баг тус тус шалгарав.