2022.05.05

Г.Дамдинням: Тамирчдын насан туршдаа авдаг урамшууллаас хэмнэж эхлэх ёстой

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах санаачилгыг гаргасан билээ. Тухайлбал, Олимп, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад насан туршид нь урамшуулал олгодог ЗГ-ын журам бий. Энэ дагуу жилд л 1.8 тэрбум төгрөг зарцуулдаг.

Өнөөдөр төсөв, эдийн засаг хүнд үед энэ зардлаас эхлүүлээд хэмнэх шаардлагатай. Монголоос өөр ингэж насан туршид нь тэтгэмж урамшуулал өгдөг улс орон гэж бараг байхгүй. БСШУС-ын байнгын хорооны даргын ажлыг хүлээж авсан өдрөөс буюу өнгөрсөн жилээс энэ асуудлаар дуугарч эхэлсэн. ЗГ-ын журмыг шинэчилж, урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгож, нийгэмд үзүүлэх үлгэр дууриалалтай нь холбох хэрэгтэй. ЗГ-аас энэ журмаа шинэчилж, манай байнгын хороо, УИХ-д танилцуулах шаардлагатай гэдгийг илэрхийлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn