2022.05.10
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хилийн цэргийн ангийн шав тавилаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж, хилийн цэргийн ангийн шав тавилаа.
Тус аймагт Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги дангаар үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй км хилийн хамгаалалтыг хариуцаж буй. Тус бүс нутагт хилийн дэглэмийн зөрчил ихээр гардаг. Тиймээс хил хамгаалалтын нягтралыг сайжруулах зорилгоор шинэ анги байгуулах шав тавьж байна.
Шинэ ангийг Сулинхээрийн отрядын жишиг зургаар байгуулах бөгөөд штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм.
Ангийн барилга угсралтыг хилийн 0119 дүгээр анги гүйцэтгэх бөгөөд ангийн үндсэн барилга байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Анги байгуулагдсанаар хил хамгаалалт сайжирч, орон нутгийн иргэдэд ч ажлын байр нэмэгдэх юм
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn