2022.05.18

Н.Наранбаатар: Дорнодод үйл ажиллагаа явуулж буй компани нь Монгол улсын хуулийг санаатай, санаагүй зөрчдөг

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Энэ гэрээ Монгол Улсад ашиггүй, хохиролтой гэсэн дүгнэлтийг өгөхөөр байна. Энэ гэрээ байгуулагдаад олон жил болж байна, санаатай, санаагүй манай улсын хууль дүрмийг зөрчдөг. Хуулийн дагуу төлбөр тавихаар шүүх, татварын газраар явж байгаад замхраад дуусдаг. Бүх татвараас чөлөөлөөд, бүгдийн урд хөршөөс оруулж ирэх боломжтой, орон нутагтай хамтарч ажиллаж чаддаггүй, үл тоодог.

Ашигт малтмалын НӨТ ашигласны татвар авдаггүй. Өрөгт тос, Ашигт тос гэх мэт бүх зүйлийг Хятадын талд ашигтайгаар хийсэн. Санхүүгийн тайлан, тооцоо гээд бүх зүйл Хятад хэл дээр явдаг гээд тодорхойгүй олон зүйл бий. Орлогын хэмжээ тодорхой биш, ус бохирдуулдаг, төлбөр төлдөггүй гэх мэт гэрээний 80 хувь нь хууль зөрчсөн байдаг. Энэ материал дээр ч тодорхой байна.Цаашид онцгой анхаарч ажиллах ёстой. Түр хороо сайн ажилласан шиг, сайн ажиллах шаардлага байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn