2022.05.31
"Зөвшилцлийн улс төр рүү орохын тулд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна"
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа болон үндсэн хууль судлаач, мэргэжилтнүүд Монгол HD теливизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба сонгуулийн тогтолцоо хэлэлцүүлэгт оролцлоо.
Энэ талаар УИХ-ын Ц.Мөнхцэцэг дараах байр суурийг илэрхийллээ.
Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100 000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Шаардлагад УИХ-ын сонгуульд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, УИХ-ын гишүүдийн тоог дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын засаглалтай орнуудын жишигт хүртэл нэмэгдүүлэх, улс төрийн нам байгуулахын тулд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй тооны иргэд буюу 20000 гаруй иргэд эвлэлдэн нэгдсэн байхыг шаардсан Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болгох зэрэг асуудлыг авч үзсэн байна.
Энэхүү шаардлагын дагуу УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа ороод байна. Эрх барьж байгаа МАН-ын хувьд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байгаа.
Одоогийн сонгуулийн тогтолцоо улс орон дахь хүчний харилцааг бүрэн тусгадаггүй, хоёрдугаарт иргэдийн саналыг үлэмж хэмжээгээр гээдэг, гуравдугаарт хүн амыг төлөөлөх систем доогуур гэж үзээд байна. Ер нь бол мажоратор систем нь газар нутгийн хэмжээг сайн хангаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn