Хүний эрхийг зөрчиж болзошгүй заалтуудыг эргэж харах шаардлагатай
Монгол Ардын Нам парламентын ардчилсан тогтолцоог улам бүр төгс боловсронгуй болгох, хувь хүний болон бизнесийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийх ажлыг эхлүүлсэн. 30 дугаар Их хурлаараа “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг баталж хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдаас бүрдсэн “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-г дэргэдээ байгуулсан. Тус хүрээлэнгийн гүйцэтгэх захиралаар хуульч, өмгөөлөгч Б.Баасанжаргал ажиллаж байгаа бөгөөд “Бодлогын зөвлөл”-ийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байна. Бодлогын зөвлөлийн гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ц.Баярсайхан, Ж.Сүхбаатар, П.Анужин, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.11.19
2024.11.13
2024.11.10
2024.05.17
2024.05.17
2024.05.03
2024.11.22
2024.11.20
2024.11.14
2024.05.03
2024.03.10
2024.01.05
2024.11.22
2024.11.15
2024.11.09
2024.05.17
2024.05.16
2024.05.09
2024.07.07
2024.06.15
2024.06.14