2022.06.03

Хэнтий аймгийн багш нар төсвийн шинэчлэлд саналаа тусгаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, багш нарт боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформын талаар мэдээлэл өгч байна.

Хэнтий аймаг нь 2022 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлажээ.

Тус аймгийн 27 сум, 4 тосгонд төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн 1, Насан туршийн боловсролын төв 1, нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 1642 хүүхэд суралцаж, 25 дотуур байранд 1298 хүүхэд амьдарч, 1390 багш ажиллагсад хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байна. Мөн төрийн өмчийн 33, хувийн 2, хүүхдийн ясли 1, нийт 36 цэцэрлэгт 5824 хүүхэд суралцаж, 769 багш ажилтнууд  хүүхдийн өмнө үүрэг хүлээж ажиллаж байна. Цэцэрлэгийн насны 5824 хүүхдүүдээс 2-5 настай хүүхэд нийт хүүхдийн 81.8%-ийг эзэлж байгаа бөгөөд 5170 нь үндсэн бүлэгт танхимаар суралцаж байгаа юм.

 

 Хэнтий аймаг боловсролын салбараа сайжруулах хүрээнд  2010 оноос эхлэн оны шилдэг багшийг шалгаруулж 500.000 мянган төгрөгөөр урамшуулдаг байсан бол одоо 1000.000 төгрөг болж, цэцэрлэгийн, бага анги, дунд анги гэж 3 төрлөөр урамшуулдаг болжээ.

Мөн багш нарын хосолсон сургалтын чанарыг сайжруулах зорилгоор 25 сургууль, 8 цэцэрлэгт цахим багш хөгжлийн төвийг байгуулжээ.

Цэцэрлэгийн “Хүүхэд хөгжил” хөтөлбөр, Хүмүүнлэг эрүүл чийрэг бүтээлч Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх 3 тулгуурт хөтөлбөр, Залуу малчин төсөл, “Зөв зан чанарыг бага наснаас нь төлөвшүүлэх” төслүүдийг хэрэгжүүлж байна.