Малчдын шаардлагын талаар уулзаж ярилцлаа
Говийн аймгийн малчдын төлөөлөл төв талбайд тав хоног жагслаа. Говь нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар жагссан малчдын санаа бодлыг сонсохоор талбай дээр очиж, тэдний шаардлагатай танилцсан. Малчдын төлөөллийг хүлээн авч шаардлагын дагуу үр дүнтэй арга хэмжээ авч, зохих шийдвэр гаргуулах талд дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Нүүдлийн уламжлалт соёлын өвийг тээгч говийн бүсийн малчид уул уурхайн эмх замбараагүй зөвшөөрөл олголтоос үүдэлтэй бэлчээрийн хомсдол, нүүрсний уртын тээврээс болж орон нутгийн автозамын эвдрэл, байгаль орчны доройтол үүсээд байгаад малчид ард иргэд маань эсэргүүцэж төрийн өндөрлөгүүдэд 10 заалт бүхий шаардлага хүргүүлж, хариу өгөхийг шаардсан. Шаардлагын талаар /2022.06.02/-нд төрийн ордонд малчдын төлөөлөлтэй Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Н.Наранбаатар нарын хамт уулзлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn