2022.06.15
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хорооныхоо өрхөд гэр хандивлалаа
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргээс сонгогдсон төлөөлөгч Б.Ононтой хамтарч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч н.Бат-Өлзийнд өргөө цагаан гэр олголоо.
н.Бат-Өлзийнх 3-13 насны дөрвөн хүүхэдтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард золгүй байдлаар байшин нь галд өртөж амьдрах орон гэргүй болсон харамсалтай мэдээг иргэдийн уулзалтад дуулгаж тусламж хүссэний дагуу шийдвэрлэж өгчээ.
Энэ талаар Э.Бат-Амгалан гишүүн хэлэхдээ "Гэр бүлээрээ олон жилийн турш бага багаар бүтээн босгосон байшингаа түймэрт шатахыг харах мэдээж хүнд. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвэнгээр тусалсан нь дээр гэж ардын үг бий. Бага насны олон хүүхэдтэй нэгэн гэр бүлийг амьдрах гэртэй болгосондоо баяртай байна. Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье" гэлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn