ХЭҮК, Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газартай хамтран ажиллана
ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд, гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн Я.Цэлмэн нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон бусад албаныхантай уулзаж (2022.06.16) хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.
Уулзалтаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний индекс боловсруулахад шаардлагатай мэдээллийн санг боловсронгуй болгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгээс гаргасан мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл цуглуулах, үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөлтэй мэдээлэл солилцох болон Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чиглэлд хамтарч ажиллахаар тогтов.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn