2022.06.30

Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө орон нутагт намын томилгоогоор биш чадвартай хүмүүс ажиллаж, орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Энэ хуулийг Төрийн албыг чадваржуулж, улс орныхоо хөгжлийг ахиц гаргая гэж оруулж ирсэн хууль. МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ТАЗ-тэй хамтраад боловсон хүчнийхээ асуудлыг зохицуулах ёстой. Сум бүрд 3-5 төрийн албан хаагч дутагдалтай байна. Үүнийг яаж шийдэх вэ. Энэ хүмүүсийг яаж дэмжиж, орон тоогоо зохицуулсан хуулиа оруулж ирэх вэ.

Манай улсад санаачилгатай сайд нарын салбар хөгжөөд бусад нь явахгүй байна. Төрд томилсон хүмүүс дарга нарынхаа үгэнд орохгүй байна. Үүнийг яах вэ. Хөдөө орон нутагт намын томилгоогоор биш чадвартай хүмүүс ажиллаж, орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Хариуцлагын тогтолцоог яаж дээшлүүлэх вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn