УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.07.01
Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална
Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд уулзалтын эхэнд “Багш” картын хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлд багш, ажилтнуудад картын мэдээллийг хүргэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай талаар харилцан ярилцав.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг арилжааны банкуудын төлөөллөөс хүслээ. Банкуудын төлөөлөл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, зээл гаргах боломжтой эсэх талаар судлахаар боллоо.
Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан, засаж тохижуулсан барилгыг төр худалдан авах, түрээслэх мөн цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн олон арга замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой
мэдээ
Л.Энх-Амгалан: Хуримтлалын сан нөгөө талдаа хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажиллах ё...
2025.04.25
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
2025.04.23
ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан : Ажил олгогчоос авч буй 12.5 хувь ажилтанг тэтгэвэрт гарахад ...
2025.04.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өчигдөр
НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭН БИОАРХЕО...
Өчигдөр
Ирэх сард "Улаанбаатар дугуйн парад" болно
2025
04.24
Х.Нямбаатар: Хүн бүр шатрын спортоор амжилт гаргах нь чухал ...
2025
04.23
"Weekend English Boost" англи хэлний үнэ төлбөргүй сургалт э...
2025
04.23
"Weekend English Boost" англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг...
2025
04.22
ТӨВ ТАЛБАЙН АСАРТ “НҮҮДЭЛ 999” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
2025
04.22
Улаан-Уул сумын ЕБС-д бохир сорох машин, 3 дамжлагат аяга уг...
2025
04.21
С.Зориг агсны хөшөөний өмнө эрх чөлөөний үнэ цэнэ, үзэл сана...
2025
04.21
О.Саранчулуун: Боловсролын салбарын бүх шатны шинэчлэлд багш...
2022
07.01
Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох ...
2022
07.01
Иргэн цэргийн дэмжлэг багийнхан Увс, Хэнтий аймгуудад цэцэрл...
2022
07.01
"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулган үргэлжилж байна
2022
06.30
Хэнтий аймгийн оюутан, залуучуудын байгууллагуудын төлөөллий...
2022
06.30
БШУ-ны сайд Боловсролын комиссын гүйцэтгэх захиралтай уулзла...
2022
06.30
Харьяа газруудын чадавхыг бэхжүүлэхэд Юнескогийн дэмжлэг ава...
2022
06.30
Дэлхийн 140 орны боловсролын сайд нар чуулж байна
2022
06.29
Цэцэрлэгийн зориулалтаар худалдах барилга, байгууламжийг үзэ...
2022
06.29
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн бари...
2022
06.29
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагы...