УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2022.07.07
Испани хэлний бэлтгэл хөтөлбөр эхлүүлэх чиглэлээр Куба улстай хамтран ажиллах санал тавив
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 150 иргэн суралцаж төгссөн. Одоо жил бүр 3 оюутныг сургадаг. Засгийн газар хоорондын гэрээнээс гадна боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр оюутан нэмж суралцуулах хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд тавилаа.
Мөн испани хэлтэй орнуудад оюутан сургах сонирхолтой байгаагаа илэрхийлж испани хэлний бэлтгэл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Хоёр орны дээд боловсролын дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтыг үеэр дурдсан юм.
Боловсролоос гадна шинжлэх ухааны салбарт хамтрах талаар ярилцлаа. Куба улс ковидын эсрэг 3 төрлийн вакцин гарган авч 2-оос дээш настай хүн амаа дархлаажуулжээ. Анагаахын салбараас гадна хөдөө аж ахуй, мал эмнэлэг, малын вакцин гаргаж авах чиглэлээр хамтын судалгааг эхлүүлэх боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн үлийн цагаан оготно устгах, хачигны эсрэг вакцин гаргаж авах чиглэлээр хамтын ажиллагааны боломжууд нээлттэй байгааг Элчин сайд онцоллоо.
Холбоотой
мэдээ
Л.Энх-Амгалан: Ахмад настны хөгжлийн төв, асаргааны олон хувилбарт үйлчилгээтэй болно
2024.11.25
НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна
2024.11.22
Л.Энх-Амгалан: Бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоотой болно
2024.11.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өнөөдөр
“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо
Өнөөдөр
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал...
Өнөөдөр
БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСА...
Өчигдөр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын х...
Өчигдөр
С.Цэнгүүн: Өөрчилж чадамгүй, устгаж боломгүй, мартах боломжг...
Өчигдөр
Д.Бум-очир: Байгалийн ухааны салбарт элсэх оюутны тоо цөөрсө...
2024
11.25
Аймаг, нийслэлийн боловсролын газрын зарим дарга нар Боловср...
2024
11.22
Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын менежер төрийн ордонд зочиллоо
2024
11.21
Цөмийн энергийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын ги...
2022
07.07
Испани хэлний бэлтгэл хөтөлбөр эхлүүлэх чиглэлээр Куба улстай хамтран ...
2022
07.06
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...
2022
07.06
“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн удирдах хороо ху...
2022
07.06
БШУ-ны сайд технологийн компаниудын төлөөлөлтэй санал солилц...
2022
07.06
Боловсролын цахим шилжилт, туршлагын талаар технологийн комп...
2022
07.05
Англи хэлний сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн төгсөгчдөд сер...
2022
07.05
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зү...
2022
07.05
“Хувьсаж буй боловсрол” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байн...
2022
07.05
Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг...
2022
07.05
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа