О.Батнайрамдал: АИ92 бензинийг он дуустал 2390 төгрөгт барих гэрээ байгуулсан
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал бензины үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас сүүлийн дөрөв, таван сарын турш ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээр хийж байна. Үр дүн гарч байна. 4-6 сард 120 мянган тонн АИ92 бензиныг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 хувийн хямдралтай авсан. Нийтдээ 36 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийж чадсан.
Зургаадугаар сараас хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаар ярилцаж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилсны үр дүнд АИ92 бензинийг энэ жил дуустал 2390 гэсэн үнээр барих боломжтой болж байна. Сүүлийн 30 жил хийж байгаагүй гэрээг амжилттай хийсэн. Одоогоор манай улс АИ92 бензины 34 хоногийн. нөөцтэй байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ачаа бараа, материалууд хил дээр гацах асуудлууд сүүлийн хоёр жил гарсан. Ашиглалтад ороход дотоодын хрэглээнийхээ 55-60 хувийг хангах юм" гэлээ.
Холбоотой мэдээ
2024.11.18
2024.11.15
2024.11.14