Гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд явган хүний зам хийж байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд: Хот тохижилтын газрын тухайд нийслэлийн хэмжээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж байгаа. Усны гудамж дахь гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд авто зогсоол, явган хүний зам хийж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байна.
Өнөөдөртөө багтааж асфальтан хучилт хийнэ. Нийтдээ 21 гарааш буулгасан энэхүү талбайд хоёр метр өргөн зам тавьж, 500 ам метрт ногоон байгууламж байгуулна. Буулгалгүй үлдсэн хоёр гараашийг буулгаж, талбайг нэг мөр тохижуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өглөө. Иймд бид Сүхбаатар дүүргийн Газрын албатай зөвшилцөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу тохижилт хийхээр ярилцлаа гэсэн юм.