2022.08.04
Ковидын BA5 хувилбарын тархалт 8 сарын сүүл 9 сарын эхэнд оргил үе таарна гэж тооцож байна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.
Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд гэр бүлийн орчноос, ажлын байрнаас, олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна.
Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.