2022.08.16
Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов
Шуурхай зөвлөгөөнөөр цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, өмнө өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт зэрэг гурван асуудлыг хэлэлцлээ.
Цэцэрлэгийн хүртээмжийн хувьд өнөөдрийн байдлаар харьяалал шилжээгүй, шинээр байранд ороод гэрчилгээ авч чадаагүй, түрээсийн болон нийтийн байранд амьдардаг зэргээс шалтгаалж дүүрэгт амьдардаг 13442 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байх эрсдэлтэй байна.
Мөн хичээлийн шинэ жил эхлэмэгц цэцэрлэг, сургуулийн ойр орчимд хүүхдүүд бэртэж, гэмтэх тохиолдол гардаг учраас энэ мэт ажлуудад хорооны хэсгийн ахлагчаас эхлээд Засаг дарга, холбогдох бодлогын хэлтэс албад онцгой анхаарч тодорхой ажлуудыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зохион байгуулах хэрэгтэй гэв.