Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2009.11.18

Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө, Улсын Их Хурлын даргыг сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонхи болсон нам, эвслийн бүлгээс нэр дэвшүүлэн сонгох талаар заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгүүд нь Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.


Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрхи заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.