2022.08.29
Хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд хөрөнгө оруулалт хийв
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл нь аймгийн боловсролын салбарт анхааран ажиллаж, хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Үүнд:
- -Төгсөгчиддөө ЕЭШ-д амжилт үзүүлэхэд дэмжлэг болгож, "Шинэ алхам" их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага номыг 8 дах жилдээ гардуулсан.
- - “Цөм” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан.
- -Дорноговь аймгийн хүүхдүүдэд Оксфордын толь бичиг болон “Стив Жобсын цадиг” номыг аймгийн бүх сургуулиудын номын санд хандивлаж, зохион бичлэгийн уралдаан зарлаж, эхний байруудад шалгарсан хүүхдүүдийг Их дээд сургуульд суралцахад нь дэмжсэн.
- -Багш нарыг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Алтанзул" наадмыг 3 удаа зохион байгуулсан.
- -"Дорноговийн боловсрол" хэлэлцүүлэг багш, эцэг эх, сурагчдын дунд зохион байгуулснаар аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний үр дүнд манай аймаг
ЭЕШалгалтад:
- -2021 онд -2 байр
- -2020 онд -3 байр
- -2019 онд -3 байр
- -2018 онд -5 байрыг тус тус эзэлж, 21 аймгаас шалгарсан байна.
Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор эргэж нутагтаа ажиллах сурлага, амжилтаараа тэргүүлсэн сурагчдыг дэмжиж, Их дээд сургуульд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлж, Тэтгэлэгт хөтөлбөрийг анх “Дорнын говь” ХХК-ийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2000 онд хөргүүрийн инженер бэлтгэхээс эхлүүлж, энэ хугацаанд тасралтгүй нийт 280 хүүхэд хамрагдаад байна.
2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдсан 18 төгсөгчид Их дээд сургуулиа амжилттай дүүргэж, аймаг орон нутагтаа ажиллахаар нутгийн зүг зорилоо.
Төгсөгчдөөс:
- Н.Мэндсайхан – АЗДТГ –IT инженер,
- Д.Энхцацрал - Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгт
- Б.Дэлгэрцэцэг - Хатанбулагийн хөдөлмөр халамжийн мэргэжилтэн
- Б.Долгормаа - Хатанбулаг Математикийн багш
- Э.Тунгалаг - Говь цахилгаан станц
- Э.Отгонбилэг - Дэлгэрэх сумын Төрийн банк
Аймагт Ерөнхий боловсролын сургуулийн багшаар Б.Амартүвшин, Б.Цогт-Очир, Э.Номин-Эрдэнэ, О.Мөнгөнсан, А.Буянтогтох, Т.Ариунсувд, Э.Үүрцайх нар ажиллана.
2022-2023 оны хичээлийн жилд нийт 36 хүүхэд тэтгэлэгт хамрагдаж, 2022 оны 8 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Сургалтын гэрээгээ үргэлжлүүлэн байгууллаа.
- 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан нийт 19 оюутан,
- 1,0 сая төгрөгийн тэтгэлэгт хамрагдсан 17 оюутан,
- Шинээр оюутан элсүүлээгүй.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад хичээл сурлагын өндөр амжилт хүсч, их дээд сургуулиа амжилттай дүүргэж, эргэж сум орон нутгаа хөгжүүлэхээр нутагтаа ажиллахыг хүслээ.