"Цахим хөгжил, харилцаа холбооны яам иргэдийн мэдэх эрхийг хангахад манлайлах ёстой"
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал албаны хүмүүстээ үүрэг өгч байна.
Тэрбээр "Цахим хөгжил харилцаа холбооны яам нь авлига, ашиг сонирхлоос ангид үйл ажиллагаа явуулах ёстой.
Нийтийн мэдээллийн тухай ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр төрийн байгууллагууд эрх ашгаас ангид, авлигалын индекст эерэг нөлөө үзүүлэх орчин бүрдсэн. Тавдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн ч холбоотой журмууд батлагдаагүй байна. Үнэлгээний журам, орон тооны бус зөвлөл байгуулагдаж хэрэгжилтэд хяналт тавина. Яам нь бодлогын хүрээнд хуулийн хэрэгжилтийг манлайлж ажиллах учиртай. Хуульд заасан 8-р зүйл буюу 67 мэдээлэл нээлттэй, ил тод болох ёстой.
Нээлттэй болгоод хэвлэл мэдээлэл, холбогдох байгууллагад мэдэгдэж ажиллах хуулийн зохицуулалттай. Тиймээс мэдээллээ ил тод байлгах албан бичиг хүргүүлж байна.
8.6.5.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг, алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын хэмжээ, ногдол ашиг;
8.6.6.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
8.6.8.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох ёстой.