Хэнтий аймгийн МАН-ын хорооны даргаар Ц.Чогсомжав боллоо
2022.09.12

Хэнтий аймгийн МАН-ын хорооны даргаар Ц.Чогсомжав боллоо

Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дөрөвдүгээр хуралдаан боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Ардын Намын хорооны даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг Монгол Ардын Намын хорооны даргад нэр дэвшүүллээ. Улмаар МАН-ын хорооны гишүүдийн олонхийн саналаар тэрбээр Хэнтий аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон байна.

МАН-ын хорооны шинэ дарга Ц.Чогсомжавт нийт Монгол Ардын Намын гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, намын тамга, тэмдэгийн хамт Чингис хааны эш хөргийг гардууллаа.

Хан Хэнтий нутгийн түмнээ төлөөлж УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн  улстөрийн намын дунд шатны намын байгууллагын дарга байх нь зохимжгүй гэж үзэн энэхүү шийдвэрийг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2003 онд Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороонд улс төрийн ажилтнаар орж улмаар тэргүүлэгч, намын дэд дарга, даргаар сонгогдон ажиллаж байхдаа Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, аймгийн Засаг даргын албыг хашиж, улмаар ард түмнээ төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Хан Хэнтий аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлагууд, Монгол Ардын Намын зүтгэлтнүүд, нийт иргэддээ талархсанаа илэрхийлье" гэв.